Snare - 10 жилийн дурсамж
Сурагч насыг минь үдсэн царс модон ширээ минь
Сувдан нулимстай уйлаад хоцрох ачлалт багш минь
Үүрнээсээ нислээ шувууд минь
Үзгээ орхилоо шавь нар чинь
Арван жилийн дурсамжуудаа дэвтэртэйгээ хаая
Ангийн олон найзуудаасаа хагацая одоо bye
Алдаж онож явсан гэнэн насаа бид нар дурсжийна
Ахиад ангидаа суухгүй гэхээс нүднээс нулимс урсжийна
Ахиад ганцхан хичээл багш минь та минь бидэнд заагаад өгөөч
Дахиад ганцхан паар та нар надтай хамтдаа байгаад өгөөч
Уурлуулж гомдоож байсан бүгдээс одоо уучлалт гуйчмаар
Ангийн тэр саруул танхимд ахиад ганцхан суучмаар
Арван хавар арван намрыг андуудтайгаа элээ
Ариухан тэр дурсамжаа мартаж чадахгүй билээ
Ахиад андуудтайгаа хамтдаа байж чадахгүй ч гэлээ
Энэ бол дурсамж дүүрэн бидний 10-н жилээ
ДХ:
Сурагч насыг минь үдсэн царс модон ширээ минь
Сувдан нулимстай уйлаад хоцрох ачлалт багш минь
Үүрнээсээ нислээ шувууд минь
Үзгээ орхилоо шавь нар чинь
Бодлогоо бодож амжилгүй багшдаа загнуулж байсансан
Бодлогоо бодож дуусчхаад харин багшдаа шагнуулж байсансан
Ангийн охинд захиа өгчхөөд аймар ичиж байсансан
Ангийн партан дээр бид нар нэрсээ бичиж байсансан
Инээж хөөрч баясч гүйсэн зүггүй нас минь
Ангийн журнал дээр бичсэн олон тас минь
Бидний өнгөрсөн үед харамсах зүйл зөндөө байгаа
Арван хэдхэн насныхаа 10-ыг нь танартайгаа
Хэзээ ч мартахгүй ээ бид хамтдаа байсан мөчөө
Хэн нэгнийг гомдоосон бол одоо хүлцэл өчье өө
Ариун үерхлээ бид энэхүү дуугаар батлая
Амьдрал гэдэг хэцүү далайг бүгдээр хамтдаа гатлая
Тэртэй тэргүй салахаас хойш хэн хэндээ туниад яахав
Тэртэй тэргүй салахаас хойш одоо ингэж гуниад яахав
Тэнгэрт дүүлэх шувууд шиг эрх дураараа нисье
Ангийн олон андууддаа аз жаргал хүсье
Амьдралынхаа 10-н жилийг андуудтайгаа өнгөрөөлөө
Жаргал зовлон бүхий л зүйл нь зөвхөн ангидаа мөнхөрлөө
Хамтдаа дандаа байсаар байгаад дэндүү ихээр дасчихжээ
Нэг л өдөр салаад одохыг бид бүхэн мартчихжээ
Ахиад цугтаа байхгүй гэхээр сэтгэлд нэг л буухгүйнээ
Өглөө босон яаран ирээд ангидаа хэзээ ч суухгүйнээ
Нэг л сэтгэлд буухгүйнээ ангидаа эргээд суухгүй ээ
Уйлсан ч би танараасаа нулимсаа ердөө нуухгүй ээ
Хайр минь баяртай хавар минь баяртай саарал танхим минь баяртай
Хамтдаа цугтаа алхаж явсан найзууд минь баяртай
Зам замаар салаад одох жам жамаа дагая даа
Зан зангаа мэдэлцэнхэн жам ёсоор салая даа
ДХ:
Сурагч насыг минь үдсэн царс модон ширээ минь
Сувдан нулимстай уйлаад хоцрох ачлалт багш минь
Үүрнээсээ нислээ шувууд минь
Үзгээ орхилоо шавь нар чинь
Өдөр хоног өнгөрөх тусам улам ангидаа хорогдоод
Хүн бүхний зүс царай яагаад ч юм бэ бодогдоод
Нас нэмээд томрох тусам ширээ сандал минь элэгдээд
Амьдрал өөд алхах болсныг юм бүхэн бэлэгдээд
Ангийн саруул танхимаасаа гармааргүй салмааргүй
Ахиад энэ ширээндээ суумаар байна уйлмаар байна
Арван жилдээ хайртай бид дэндүү их хайртай
Ангийн олон андууддаа бид бүгд чинь хайртай
ДХ:
Сурагч насыг минь үдсэн царс модон ширээ минь
Сувдан нулимстай уйлаад хоцрох ачлалт багш минь
Үүрнээсээ нислээ шувууд минь
Үзгээ орхилоо шавь нар чинь...
Хэзээ ч мартахгүй ээ би хамтдаа байсан мөчөө
Хэн нэгнийг гомдоосон бол одоо хүлцэл өчье өө
Ариун үерхлээ бид энэхүү дуугаар батлая
Амьдрал гэдэг хэцүү далайг бүгдээр хамтдаа гатлая